“НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ”: Ажилчдын илүү цагийн хөлсөнд 464.3 сая төгрөг олгожээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 14

Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/172 тоот тушаалаар коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаанд ажилласан нийслэлийн эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн илүү цагийн хөлсийг зохих ёсоор тооцож, нийт 776.7 сая төгрөгийг олгохоор баталсан.

Тэгвэл  энэ сарын 12-ны өдрийн байдлаар, төвийн зургаан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажлын гүйцэтгэлийн дагуу 464.3 сая төгрөгийг олгоод байна.

Мөн Чингэлтэй, Баянзүрх, Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийг хүлээн авч 303.2 сая төгрөгийн санхүүжилтийг олгоход бэлэн болжээ.

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан тус үйл ажиллагаанд Өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн 2000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top