Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн мэдээллийг өгч байна. /2021.03.14/
Сүүлийн 24 цагт буюу өнөөдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд ХӨСҮТ болон бусад лабораториудад 17.894 хүнээс шинжилгээ авснаас коронавирусний 128 тохиолдол батлагдлаа гэж ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа мэдээллээ.
Нийт батлагдсан тохиолдлоос 5 нь эх уурхай нь тодорхойгүй халдварууд аж.