Сүүлийн 24 цагт шинээр батлагдсан 128 тохиолдлын 122 нь өмнө нь илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтал аж. Эдгээрээс 10 хүний шинжилгээнээс хоёр дахь шинжилгээгээр вирус илэрсэн бол 112 хүнээс эхний шинжилгээгээр илэрчээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн халдварын тоо 3961 боллоо. Үүнээс дотоодод бүртгэгдсэн тохиолдол 3430, зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 423 болж байна. Улаанбаатар хотод батлагдсан нийт тохиолдол 3085 боллоо. 24 цагийн хугацаанд батлагдсан 128 тохиолдлоос 5 нь эх уурхай нь тодорхойгүй халдварууд байна.