Өндөр настай иргэдийг маргаашаас буюу 15-ны өдрөөс эхлэн коронавирусний вакцинд хамруулж эхэлнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Коронавирусний халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад гуравдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд 200 мянга, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 300 мянга, нийт 500 мянган хүнийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна гэсэн мэдээллийг өгч буй юм. Өнөөдрийн 09.00 цагийн байдлаар 99.228 иргэний вакцинд хамруулаад буй аж.
Вакцинжуулалтын ажил далайцтай болж, өдөрт тогтмол 15 мянган хүнийг вакцинжуулж байгаа гэсэн мэдээллийг өгч байна. Мөн худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа нь зогсож болохгүй салбар, багш нар зэргээр салбар салбараар нь вакцинжуулах тул иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриаллаа.