Коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад хамруулах ажлыг нийслэлийн хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулж байна. Дархлаажуулалтын 43 цэгт 102 багийн 746 эмч, ажилтан ажилласан бөгөөд 13-ны өдрийн байдлаар үйл ажиллагааг нь зогсоохгүй, тогтвортой ажиллуулах шаардлагатай албан байгууллагуудын 15.182 хүнийг вакцинд хамрууллаа. Дархлаажуулалт эхэлснээс хойш өнөөдөр 14.00 цагийн байдлаар 108.586 иргэн вакцинжуулалтад хамрагдаад байна.
Сэтгэгдэл ( 0 )