Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.03.14/ УОК-ын Шуурхай штабыг цахимжуулах үүргийн биелэлттэй танилцаж байна. Энэ хүрээнд:
Шуурхай штабын үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, технологийн шийдлийг бүрэн ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, халдварын тандалт судалгааны ажлыг хиймэл оюун ухаан, цахим систем ашиглан сайжруулах
Лавлагаа мэдээллийн олон дугааруудыг нэгтгэж, дуудлагын нэгдсэн систем, програмд холбож, Төрийн албан хаагчдын үйл ажиллагааны талаарх иргэдийн гомдол саналыг хүлээн авах, цахим эмчилгээ, зөвлөгөө өгөх, вакцинжуулалт, тусгаарлалт, халдваргүйтгэл ариутгалын талаар иргэдийг мэдээллээр хангах ажлыг хариуцсан 24 цагийн мэргэжлийн шуурхай мэдээллийн баг ажиллуулах зэрэг асуудлууд шийдэгдэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Tegmeer ym daa !