Улсын онцгой комиссын 8-р хуралдаан өчигдөр буюу гуравдугаар сарын 13-ны өдөр болж, улс орон даяар гамшгийн үеийн шар түвшнээс улбар шар түвшинд шилжих шийдвэрийг гаргасан.
Мөн энэ хүрээнд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 15-ны 06:00 цагаас гуравдугаар 28-ны 06:00 цаг хүртэл хязгаарлахаар болсон.
Тэгвэл өнөөдөр (2021.03.14) Улсын онцгой комиссын Шуурхай штабаас Улаанбаатар хотод орон нутгаас ирээд буцаж амжаагүй иргэд PCR шинжилгээ өгч, байнгын хаягтаа буцах, мөн хөдөө орон нутагт зорчиж явсан Улаанбаатар хотын иргэн бичиг баримт, хаягийн бүртгэлийн дагуу оршин суух хаягтаа ирэхэд хязгаарлалт тогтоохгүй байх чиглэлийг аймаг, нийслэлийн Онцгой комисст өгсөн байна.
Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод ирээд буцаж амжаагүй хөдөө орон нутгийн иргэд PCR шинжилгээ өгч, хаягийн дагуу орон нутаг руу зорчиж болох бол хөдөө орон нутагт зорчиж явсан Улаанбаатар хотод оршин суух хаягтай иргэд хаягийн бүртгэлийн дагуу бичиг баримтаа үзүүлэн байнгын хаягтаа ирж болно гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 3 )
nogoa rhichin bas dahial arhia ugal abgaiga zodol haju houseda agsan sogtuu bolson.uzelre osgogch mikroponor hemjegui baihgui dormjilsood.harsan bolgono or derni yaldalt yarial.
mongonhuyag geed bijgchin baisan hoorhi amitan ebguima onchin geel dabrulaad abisan nemergui hulgaich reket deremchin. uzelre osgocghooror yalihgui shaltganar iim muuhai gutajigan gejuu doormjolod duusan uu.
mash olon jil ene mulzan monlhsaikhan uzeelre osgogchoor bid heden setguulch reket hiisen. ih muuhai zabhai bolgoj dormjolson.bas hulgaich aluurchinn geel yarihinma ebguin.