2021.07.01 гэхэд иргэдээ ВАКЦИНД хамруулж дуусах зорилт тавьсан гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 14

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. /2021.03.14/  

Улаанбаатар хотод коронавирусний  халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн дөрвөн түвшний хоёрдугаар буюу ШАР түвшний дэглэмд буйг гуравдугаар түвшний УЛБАР ШАР түвшин рүү шилжүүлж, ахиулах шийдвэрийг УОК гаргасан. Үүнтэй уялдуулж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн онцгой комиссын даргын захирамж гарчээ. 

Нийслэлд халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед гамшгийн үеийн түвшнийг гуравдугаар буюу УЛБАР ШАР түвшинд шилжүүлэх 14 хоногийн хугацаанд үйлчилгээний байгууллагуудын ажлын цагийн хуваарь  07:00-22:00 цагийн хооронд байна. Зах худалдааны төвүүдийн халдвар хамгааллыг сайжруулах зайлшгүй шаардлага байгааг  хотын дарга хэллээ.

Мөн энэ үеэр НЭМГ-ын дарга н.Бямбадорж мэдээлэл өглөө. Тэрбээр “Монгол Улс хэрэв КОВАКС хөтөлбөрийн хүрээнд орж ирэх вакциныг хүлээсэн бол гуравдугаар сарын 13-наас вакцинжуулалт эхлэх байсан. Монгол Улсын Засгийн газар вакциныг татан авах чиглэлд анхааран ажилласны үр дүнд хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 100 гаруй мянган хүнийг вакцинд хамруулаад байна. Тавдугаар сарын 13-ны өдөр гэхэд нийслэлийн 1 сая иргэнийг вакцинд хамруулах зорилт тавин ажиллаж байна гэлээ.

Хотын дарга хэлэхдээ долоодугаар сарын 1-ний өдөр гэхэд иргэдийг вакцинд бүрэн хамруулах зорилготой байна гэв.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монголчууд(64.119.18.98) 2021 оны 03 сарын 14

Вакцины талаар худлаа мэдээ тарааж олон түмнийг үймүүлж сэтгэл санааг алдагдуулж байгаа амьтадад хариуцлага тооцоочээ, вакцинжуулах ажлыг үймүүлэх харлуулах, ажлыг нь саатуулах гэсэн улс төрийн зорилготой хөлснийхөн олон байна

0  |  0
Top