Өнөөдөр буюу гуравдугаар сарын 14-ний 16:00 цагийн байдлаар 11330 хүн вакцинд хамрагджээ. Ингэснээр нийт 108.586 хүн вакцинд хамрагдаж, Улаанбаатар хотын насанд хүрсэн ЕСӨН хүн тутмын НЭГ нь эхний тунг тариуллаа.
Дархлаа багадаа 14 хоногоос тогтож эхлэх тул маскаа зүүж, зай барьж, гараа ариутгахыг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.
Тавдугаар сарын 13-ны өдөр гэхэд нийслэлийн 1 сая иргэнийг вакцинд хамруулах зорилт тавин ажиллаж байна гэсэн мэдээллийг НЭМГ-ын дарга өгсөн. Харин Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар долоодугаар сарын 1 гэхэд иргэдээ вакцинжуулалтад хамруулж дуусгана хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хаха