Уулын ам, Туулын эрэг дагаж багширсан нийслэлчүүд коронаг мартжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Таны харж буй энэ зураг амралтын өдрүүдээр Нүхт рүү “нүүдэллэсэн” нийслэлчүүдийн бодит төрх. Зам дагуулж тавьсан автомашины цуваа уртаас урт үргэлжилнэ. Үр хүүхэд, өвгөд хөгшдөө дагуулсан Улаанбаатарчуудын нэгээхэн хэсэг нь л энэ. Ганцхан Нүхт гэлтгүй нийслэлийг хүрээлсэн уулын ам болгонд битүү хүн. Агаар салхинд гарахаар амралтын газрыг зорьсон иргэд ч олон байна. Урагшаа “Уулын зам”, “Маршалын гүүр”, хойшоо Санзай, Хандгайтыг зоригсдын хөл хөдөлгөөн гэж жигтэйхэн их. Хөл хорио, хүний бөөгнөрөл, халдварт коронаг мартсан уу гэлтэй нөхцөл байдлыг нийслэлчүүдээс харж болохоор байна. Туулын эргийг дагаж салхилсан хүмүүсийг харахад хоорондын зай барих нь бүү хэл хүүхдүүд нь холилдож, тоглож харагдана. Хотоос холгүйхэн амралтын газруудын тоглоомын талбай, хоолны газрууд олны хөлд дарагджээ.

Коронавирусний тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээс өөр аргагүйд хүрээд байгаа энэ үед монголчуудын энэ назгай байдал ямар хор уршиг дагуулахыг хэлэхэд ч бэрх. Болж л өгвөл гэртээ байж, гадуур гарахгүй, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг албаныхан анхааруулсаар байна. Гэтэл бидний байж байгаа царай энэ.

Сүүлийн хоёр хоногийн хугацаанд л гэхэд коронавирусний халдвараар 300 шахам хүн өвчлөөд байна. ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаагийн өгсөн өчигдрийн мэдээлэлд,   “Монгол Улсад бүртгэгдсэн халдварын тоо  3961 боллоо. Үүнээс дотоодод бүртгэгдсэн тохиолдол 3430,  зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 423 болж байна. Улаанбаатар хотод батлагдсан нийт тохиолдол 3084 боллоо” гэдгийг онцолсон. Энэ эрчээрээ халдвар тархсаар байвал халдварын тохиолдол өнөөдөр өлхөн 4000 мянгад хүрэх нь ээ. Эмнэлгүүд ачааллаа даахаа болих нөхцөл байдалд ч хүрч болзошгүй нь. Иймээс иргэн бүрийн хариуцлага, салхилга бат энэ өвчнийг дарах гол түлхүүр гэдгийг санаж, олон нийтийн газар, хүмүүсийн бөөгнөрлөөс зайгаа барихыг сануулья. Энэ дашрамд дурьдахад, коронавирусний халдвар хамгийн их тархах магадлалтай дүүрэг хороодын нэрсийг танилцуулж байна. Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний баг коронавирусний халдварын батлагдсан тохиолдлуудыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагын тооцоолж байгаа юм байна.

 

Анхаар: Халдвар тархах магадлалтай хороод

Баянгол дүүргийн 2, 3, 5, 6, 7, 11, 19, 20, 24, 25 дугаар хороо,

Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 6, 8, 2, 14, 15, 16, 18, 19, 22, 25, 26 дугаар хороо,                                                                                                                           Чингэлтэй дүүргийн 2, 3, 4, 6, 8, 9, 13, 16, 18, 19 дугаар хороо,

 Сүхбаатар дүүргийн 2, 3, 6, 9, 11, 15 дугаар хороо,

Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 6, 7, 10, 11, 12, 15, 16, 17, 18, 19, 20, 21 дүгээр хороо,

Сонгинохайрхан дүүргийн 2, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 15, 16, 18, 19, 20, 26, 27, 29, 30, 33, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 43 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдвар илрэх магадлал өндөр гэж гарчээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмч(2.72.57.168) 2021 оны 03 сарын 15

Дэлхиин хун ам овдож, эмчлуулж, вакцин тариуулж амьдраад байхад Монголчууд вируусээс нуугдаж бултаж амьдрах юм гэнэ оньго байштээ. Дэлхиин жишгииг дагаж амьдраачээ. Дэлхиин улсуудтэнэг монголчууд узаантай биш юм шуу.

0  |  1
Хотын уугуул иргэн(124.158.87.12) 2021 оны 03 сарын 15

Ухамсар дорой тэнэгүүдийг нийгмийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж эрүү үүсгэж шоронд хий .!!!!!үүнд ямар ч шүүх хурал хэрэггүй !!!!!!!

1  |  1
zochin(64.119.17.17) 2021 оны 03 сарын 15

dandaa khuduuguu sanagalzsan khuduunii orkuud , pizda gej . oyuny khomsdol , tegj ikh kheer khuduuguu sanaad bayj yadaad baywal oron nutag ruugaa zaylaasay

1  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 15

Иймэрхүү гаж үйлдэлтэй хүмүүс ихэнхдээ тэнэг оюун ухааны хөгжил нь саатаж зогссон хүмүүс байдаг. Тэнэг хүний тоо гаргая гэвэл ийм хүмүүсийг тоолчиход болно.

2  |  1
Top