ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 15-ны 09:00 цагийн байдлаар хүргэлээ.
/2021.03.15, 11:00 цаг/
ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 9410 шинжилгээ хийгдэж, 122 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдлын тоо 4083 болж байна. Дотоодын халдварын тоо 3551. Шинээр батлагдсан тохиолдлууд Улаанбаатарт 118-аар нэмэгдэж, нийт өвчлөл 3203 болж байна.
Завхан аймгийн Шилүүстэй суманд 2 тохиолдол, Төв аймгийн Зуунмод суманд 1 тохиолдол тус тус илэрсэн. Мөн Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний шинжилгээнд коронавирус илэрч, зөөвөрлөгдсөн тохиолдлын тоо 424 болж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 30 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарснаар нийт өвчтөнүүдийн 3031 хүн буюу 74% нь эдгэрлээ.
Шинээр халдвар авсан 122 хүний 116 нь ойрын хавьтал байна. Үүнээс 111 хүнд нь эхний шинжилгээгээр, таван хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн.
Таван хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил үргэлжилж байгаа бөгөөд эдгээр иргэд нь байршлын хувьд ХУД-ийн 20-р хороо, БГД-ийн 4, 16-р хороод байна.
Өнөөдрийн байдлаар нийт 973 хүн эмчлэгдэж байгаагаас 900 хүний биеийн байдал хөнгөн, 65 хүн хүндэвтэр, хүнд 6, маш хүн 2 хүн байна." гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )