ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 15-ны 09:00 цагийн байдлаар хүргэлээ.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар батлагдсан нийт 973 хүн эмчлэгдэж байгаагаас 900 хүний биеийн байдал хөнгөн, 65 хүн хүндэвтэр, хүнд 6, маш хүн 2 хүн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 30 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарснаар нийт өвчтөнүүдийн 74% буюу 3031 хүн эдгэрлээ.
Өнгөрсөн 24 цагт шинээр халдвар авсан 122 хүний 116 нь ойрын хавьтал байна. Үүнээс 111 хүнд нь эхний шинжилгээгээр, таван хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн.
Таван хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын ажил үргэлжилж байгаа бөгөөд эдгээр иргэд нь байршлын хувьд ХУД-ийн 20-р хороо, БГД-ийн 4, 16-р хороод байна.
Сэтгэгдэл ( 0 )