PCR шинжилгээ нь эерэг гарсан иргэн АРХАНГАЙ АЙМАГТ очжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Өчигдөр буюу гуравдугаар сарын 14-ний ням гаригийн өглөө Улаанбаатар хотоос Хайрхан сум хооронд хувийн автомашинтай зорчих хөдөлгөөн хийсэн гурван иргэний нэг нь PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй гарч, улмаар замд нь шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ.

Архангай аймгийн Хайрхан сумын Онцгой комисс шуурхай ажиллаж, батлагдсан тохиолдлыг суманд нэвтрүүлэлгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлан, буцаах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын дуудлагад шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн баг ажиллаж, өвчтөнг хүргэх ажиллагааны баг өглөө 07:00 цагт Хайрхан сумаас Улаанбаатар руу хөдөлжээ. 

Мөн ЗӨСТ-ийн Эцсийн халдваргүйтгэлийн баг, ЭМГ-ын ахлах тархвар судлаач Хайрхан суманд ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дорж(64.119.24.50) 2021 оны 03 сарын 15

ийм хүмүүсийг зөрчлийн хуулиар торгох хэрэгтэй шүү хөдааний тэнэг малнууд ер нь яах гэж хотод ирсэн юм бэ дуртайдаа ирчихээд олон юм яриад гон гон гээд гоншигноод байхийм ёстой малтай адилхан үхэр монгол гэж хэлүүлэхдээ таарцан гарууд юм аа хэлэх үг олдохгүй юм аа илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ алт хийсэн ч сэгсэрнэ гэж ямар үнэн үг вэ эргий хөдөөний мангарууд хотоор дүүрэн бна ядаж байхад тоймгүй хэрүүлч аргагүй л малын хотоос ирсэн нь мэдэгдэж байдаг шүү одоо яана даа хүний эрх ярих дуртай үүрэг гэдгийг мэддэггүй малнууд бна

0  |  1
Зочин(66.181.161.16) 2021 оны 03 сарын 15

1т Иргэн хариуцлагагүй бна. 2т замын товчооны рост юугаа хянаж шалгадаг бна?

1  |  0
Top