Архангайн Хайрхан суманд халдварын тохиолдол бүртгэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

Гуравдугаар сарын 15-нд буюу өчигдөр Улаанбаатар хотоос нэг иргэн Хайрхан суманд ирэхдээ шинжилгээний хариугаа хүлээлгүй замд гарч яваад замд нь шинжилгээний хариу нь эерэг гарсан тохиолдол бүртгэгдсэн.

Батлагдсан тохиолдлыг аймгийн шуурхай арга хэмжээний баг постноос буцааж, Улаанбаатарт хүргэх ажлыг зохион байгуулсан. Гэвч тухайн иргэний ойрын хавьтал болох нэг иргэн (Улаанбаатарт хамт хоносон) шинжилгээ өгөөд сөрөг гарсан учир Хайрхан суманд ирсний дараа давтан шинжилгээ авахад коронавирус илэрлээ.

Ийнхүү Аймгийн шууурхай штаб яаралтай хуралдаж, хариу арга хэмжээний багийг томилон, тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 16

Тахал тээгч биетүүд амьсгал хураавал гарз багатай юм даа.

0  |  0
Top