Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд Улаанбаатар хотоос ирсэн иргэний буюу хүнс тээврийн жолоочийн түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тул энэ сарын 17-ы өдрийг хүртэл тус сумаас гарах хөдөлгөөнийг түр хориглолоо.
Тус иргэнээс 6 дахь хоногт авсан шинжилгээ эерэг гарсан байна. Түүнчлэн тухайн иргэний гэр бүлийн 2 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад мөн эерэг гарчээ.
Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, Цэцэрлэг сумын Засаг даргад зөвлөмж чиглэл өгч ажиллаж байна.
Мөрөнгөөс мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон тандалт судалгааны баг Цэцэрлэг суманд ажиллаж байгаа аж.
Түргэвчилсэн оношлуурын шинжилгээг Мөрөн суманд авч ирж, PCR шинжилгээ хийнэ. Хариу өнөөдөр гарах тул иргэдийг сандралгүй тайван байж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн амны хаалтыг тогтмол зүүж онцын шаардлагагүй үед гэрээсээ гарахгүй байх хэрэгтэйг Хөвсгөл аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Хотын даргын бэлэг хөдөө хүргэгдэж байгаа юм уу?