ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 16-ны 09:00 цагийн байдлаар хүргэлээ.
/2021.03.16, 11:00 цаг/
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лаборторид 11183 шинжилгээ хийгдэж, 127 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 4210 боллоо. 126 нь Улаанбаатарт бүртгэгдэж, Улаанбаатарт бүртгэгдсэн нийт өвчлөл 3329 болж байна. Архангай аймагт Улаанбаатараас очсон нэг хүнийн шинжилгээгээр халдвар батлагдаж, аймаг орон нутагт өвчлөл 349 боллоо.
Сүүлийн 24 цагт 52 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 3083 боллоо. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд халдвартай өвчитнүүдийн 73 хувь нь эдгэрсэн сайн мэдээтэй байна.
Шинээр халдвар авсан 127 хүний 123 нь ойрын хавьтал байна. Эдгээрийн 116 хүнд нь нэг дэх удаагийн шинжилгээнд, 7 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээнд халдвар илэрлээ.
Дөрвөн хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын үйл ажиллагаа явагдаж байна. Эдгээр хүмүүс БЗД-ийн 26, 27-р хороо, БГД-ийн 11-р хороонд амьдардаг хүмүүс байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх, нярайн эмэгтэйчүүдийн 2-р төв, Завхан, Төв аймагт нийт 1014 хүн эмчлэгдэж байна. Үүнээс 917 хүний бие хөнгөн, 89 хүний бие хүндэвтэр байгаа бол таван хүн хүнд, гурван хүний биеийн байдал маш хүнд байна" гэж мэдээллээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 0 )