Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.03.16/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 127 хүнээс халдвар нэмж илэрсэн бол 52 хүн эдгэрч, дараагийн шатандаа шилжжээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 11183 хүнд коронавируст халдварын шинжилгээ хийлээ. Үүнээс 127 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Тэдний 126 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол үлдсэн нэг тохиолдол нь Архангай аймагт бүртгэгдээд байна. Тодруулбал, Улаанбаатараас Архангай аймагт очсон нэг иргэний шинжилгээнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотод бүртгэгдсэн 126 тохиолдлын дөрвийнх нь эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Бусад нь өмнө батлагдсан халдварын тохиолдлын ойрын хавьтал байна.
Сүүлийн 24 цагт 52 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 3083 боллоо. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд халдвартай өвчтөнүүдийн 73 хувь нь эдгэрсэн сайн мэдээтэй байна. Шинээр халдвар авсан 127 хүний 123 нь ойрын хавьтал байна. Эдгээрийн 116 хүнд нь нэг дэх удаагийн шинжилгээнд, 7 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээнд халдвар илэрлээ" гэж мэдээллээ.