Архангай аймгийн Хайрхан суманд батлагдсан нэг тохиолдлын нэг иргэнийг Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тусгай эмнэлэг рүү хүргэж, түүний нэн ойрын хавьтлын 9 иргэнийг Хайрхан суман дахь тусгаарлах байранд шилжүүлээд байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хайрхан сумын орох, гарах хөдөлгөөнийг хааж, худалдаа үйлчилгээний төвүүд болон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн хаажээ. Аймгийн онцгой комиссоос хариу арга хэмжээний мэргэжлийн баг Хайрхан суманд ажиллаж, халдвар хамгааллын дэглэм сахин ажиллаж байна.
Сануулахад, тус суманд батлагдсан тохиолдол нь нийслэлээс ирэхдээ PCR шинжилгээний сөрөг хариутай байсан боловч хоёр хоногийн дараах давтан шинжилгээгээр халдвар илэрсэн юм.
Иймд иргэн бүр хариуцлагатай байж, голомтот бүсээс ирсэн бол гэрийн тусгаарлалтын дэглэмээ чанд сахихыг Архангай аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )