Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Сэмжид Хужирт" рашаан сувилалтай холбоотой ‘’КОВИД-19’’ халдварын сэжигтэй тохиолдол болон ойрын хавьтлын нийт 166 хүний сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лабораторид шинжлүүлэхэд Хужирт сумаас 23, Хархорин сумаас 4, нийт 27 тохиолдол PCR-ын шинжилгээгээр ЭЕРЭГ гарч, батлагдлаа.
Арвайхээр сумын хоёр иргэнд давтан шинжилгээ хийж, ХӨСҮТ рүү баталгаажуулахаар явуулаад байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр "Сэмжид Хужирт" амралтын газарт илэрсэн шинэ голомт үүссэний улмаас тус сувилалд амарч байсан иргэд Өвөрхангайгаас гадна Дархан-Уул, Завхан, Увс зэрэг 12 аймаг руу тарж явсан тул тэдгээр иргэдийг тусгаарлах, шинжилгээ авах, хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Алдагдсан малнууд.
Их найрлаж дээ. Бага ууж хэсэхгүй байх нь яав.