Халдварын тархалтын НЭГ САРЫН хугацаан дахь ОГЦОМ ӨСӨЛТ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 19

Монгол Улсад дөрөвдүгээр сарын 18-ны мэдээллээр 1340 хүнээс коронавирусний халдвар илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш манай улсад хоногт бүртгэгдсэн хамгийн өндөр тоо боллоо.

Энэ өдөр нийт 11963 хүнээс шинжилгээ авахад 1340 хүн ковидын халдвар авсан нь тогтоогджээ. Хоногт илэрсэн халдварын 1220 нь Улаанбаатарт, 119 нь орон нутагт бүртгэгдээд байна.

Дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар
 

  • Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол - 21995
  • Эдгэрсэн хүний тоо - 11877
  • Нас баралт - 44
  • Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын тоо - 18876
  • Орон нутагт бүртгэгдсэн халдварын тоо - 2549 байна.

Байдал цаашид энэ хэвээрээ үргэлжилбэл ирэх зургаадугаар сард халдварын оргил үе ирнэ гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Нас баралт өдөрт 30-40, цаашлаад 100 давах аюул ойрхон байна.

Монгол Улс ковидын халдварын тохиолдлоор бүс нутагтаа тэргүүлж эхэлснийг дэлхий нийт мэдээлж эхэллээ. 

Жонс Хопкинсийн их сургуулиас гаргадаг тоон мэдээллээр манай улс нэг сая хүн амд ноогдох хоногт илэрсэн халдварын тоогоор бүс нутагтаа тэргүүлж байгаа бол дэлхийд 44 дүгээрт жагсаж байна.

Монгол Улсад халдварын өсөлтийн хурд бусад улстай харьцуулахад маш өндөр байгаа нь сэтгэл түгшээсэн үзүүлэлт болсоор байна. 
 

СЭТГЭЛ ТҮГШЭЭСЭН ҮЗҮҮЛЭЛТ
 


Оксфордын их сургуулийн гаргасан “Our World In Data” сайтад улс орнуудын коронавирусний халдварын өсөлт, нас баралт, нэг сая хүнд ноогдож байгаа халдварын тоог гаргадаг.

Тус сайтад энэ сарын 14-нд гаргасан өөрсдийнх нь аргачлалын тоон мэдээллээр Монгол Улсын нэг сая хүн ам тутамд 276.23 нь хоногт ковидоор өвчлөх эрсдэлд оржээ. Дэлгэрэнгүйг ЭНД дарж, харах боломжтой. 

Монгол Улсыг дэлхийд коронавирусний халдварын тоогоороо тэргүүлж байгаа эхний таван орон болох АНУ, Энэтхэг, Бразил, Франц, ОХУ-тай харьцуулахад хоногт бүртгэгдэж буй халдварын тоог нэг сая хүн амд ногдуулсан үзүүлэлтээр Энэтхэг, АНУ, ОХУ-ыг гүйцжээ. 

Гурван сая гаруй хүн амтай Монгол Улсын хувьд дээрх үзүүлэлтүүд сэтгэл түгшээх, аюулын харанга дэлдсэн мэдээ. 

Манай улсад тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд, маш хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж, нас баралт өсөж байгааг Эрүүл мэндийн яам өдөр бүр мэдэгддэг. Ковидоор өвчилсөн ямар ч суурь өвчингүй хүмүүс сэхээнд ороод хоёр хоногийн дотор бие нь муудах, уушги нь идээлэх тохиолдол олон гарч байгааг халдварын голомтод ажиллаж байгаа эмч нар хэлж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ковидын халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралт 44 боллоо. Нас барсан иргэд бүгд ковидын хүндрэлийн улмаас гэсэн оноштой байжээ. Тодруулбал, 44 настай, эрэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдаж, СБД-ийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, ковидын хүнд нөхцөл гэсэн оноштойгоор нас барсан. 51 настай, эмэгтэй дөрөвдүгээр сарын 17-нд онош нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад Ковидын хүнд нөхцөл гэсэн оноштойгоор нас барсан. Гурав дахь тохиолдол нь дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтсэн иргэн биеийн байдал хүндэрсний улмаас өчигдөр нас баржээ.
 

УЛААНБААТАР ХОТОД ИЛЭРЧ БУЙ ТОХИОЛДЛУУД 150 ГАРУЙ ХОРООГ ХАМАРЧ БАЙНА
 

Сүүлийн нэг сар буюу 2021 оны гуравдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын 18-ны хооронд нөхцөл байдал хэрхэн хүндэрснийг дараах тоогоор харуулъя. Нэг сарын хугацаанд нас баралт 40-өөр нэмэгдсэний 22 нь сүүлийн долоо хоногт бүртгэгджээ. 
 


Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлууд 150 гаруй хороог хамарч байгааг ЭМЯ мэдээлсэн. Нийслэл хот бүхэлдээ коронавирусний халдварын голомт болоод байна. Халдвар орон сууцны хорооллуудаас ихэвчлэн илэрч байгаа аж.

ЭМЯ-наас иргэдийг шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг, хөл хорионы дэглэмээ баримтлахыг, коронавирусний халдварыг зүгээр нэг ханиад мэтээр хүлээж авахгүй байхыг сануулдаг. Гэвч нийслэл хотын гудамж талбай хөл хорио тогтоогоогүй юм шиг, хөл хөдөлгөөн ихтэй хэвээрээ байна. Хаа сайгүй салхилах, зугаалах хүмүүс, байрнуудын гадаа тоглох хүүхдүүд... Дэлгүүр ороход хүн хоорондын зайгаа огт бариагүй дэлгүүр дүүрэн хүмүүс... Уг нь бол цар тахлын үед дэлхийн улс орнуудад удаан хугацаанд салхилах, дэлгүүрээр ойр ойрхон үйлчлүүлэх, дэлгүүрт удаан байх зэргийг хориглож, иргэд журмын дагуу салхилж, дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлдэг. Япон улсад цар тахал хүнд үедээ хүрсэн 11, 12 дугаар саруудад ягштал дагаж мөрдсөн Гурван С-гийн дүрмийг бусад орнуудад ч баримталснаар үр дүнд хүрсэн. Гурван С-гийн дүрэмд Олон хүн бөөгнөрсөн газраар явахгүй байх, Бүгчим орчинд байхаас татгалзах, Хүн хоорондын зай барьж явах багтана.


КОВИДТОЙ ТЭМЦЭХ ХҮНИЙ НӨӨЦГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛ НҮҮРЛЭЛЭЭ
 


ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэрийн мэдээлснээр манай улсад эмнэлгийн ачаалал сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байна.

Хүндэвтэр, хүнд болон нэн хүнд хүний тоо нэг сарын өмнөхтэй харьцуулахад 28-30 дахин нэмэгджээ. Энэ нь эмнэлгийн ачааллыг 10-аас дээш хувиар нэмэгдүүлж, эмнэлгүүдэд ор дэлгэх ажлыг ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа ч хүний нөөцийн хувьд хүнд байдал үүсэж эхэлжээ. Амьсгалын аппарат улсын хэмжээнд хангалттай байгаа ч түүнийг ажиллуулдаг хүний нөөцийн хомсдолд орсон байна. Эмнэлгүүдэд эрчимт эмчилгээний орны тооноос 2-3 дахин олон амьсгалын аппарат бэлтгэсэн байгаа аж.

Монгол Улсын хэмжээнд уушги орлуулах гурван эсмо аппараттай болж нэмэгдсэн. Өмнө нь уушги орлуулагч энэхүү аппарат Улсын нэгдүгээр эмнэлэг дээр нэг байсан. Сүүлд нэг ирснийг Цэргийн төв эмнэлэгт суурилуулж байна. Энэ сарын сүүлээр ирэх аппаратыг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулна. Одоогоор эрчимт эмчилгээнд орсон хүмүүс тоног төхөөрөмж дутагдах, хүний нөөц хомсдох зэргээс үүдэн эмнэлгийн тусламж авч чадахгүй хүнд нөхцөл байдалд хараахан очоогүй байгаа ч энэ хэвээр үргэлжилбэл аппаратаа ажиллуулах эрчимт эмчилгээний эмчийн дутагдалтай, хүний нөөцгүй болох хүнд үе ойрхон байна. 

Холбоотой мэдээ
 

КОВИДЫН ХҮНД НӨХЦӨЛИЙН улмаас НАС БАРАХ тохиолдол нэмэгдлээ

ЭНЭ 7 ХОНОГТ I 6966 хүн халдвар авч, ХАМГИЙН ӨНДӨР түвшинд хүрлээ

Монгол Улс халдварын тархалтаар БҮС НУТГИЙН эхэнд бичигдэж эхэллээ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(124.158.84.129) 2021 оны 04 сарын 19

Hotoosoo buh humuusee gargaa ene bol buruu arga hun amiinhaa diilenhi hesgiig jijig hotod horij bolohgui

0  |  0
Зочин(192.82.77.235) 2021 оны 04 сарын 19

Иргэдийг улс төржүүлээд байна. Дунд доод шатанд ажиллаж буй сөрөг хүчний намын харьяалалтай иргэд маны нэр хүндиыг унагах гээд эсрэг сурталчилгаа явуулж бна, зориудаар өвчтэй хүмүшсийг эрүүл гэж бичиг хийж өгч халдварыг тараалгаж бна, нийгмийн сүлжээгээр төр засгийн явуулж буй бодлого, үйл ажиллагааг байнга муулж, буруу ойлголт төрүүлж, төр замгийн эсрэг иргэдийг турхирч, эмх замбараагүй байдлыг бий болгож, ажлын амжилт бүрийг харлуулж, эцэстэй иргэдээ бөөнөөр нь өвчлүүлэн, МАН,ЗГ,ерөнхий сайд муу ажиллаж байгаа мэтээр эсрэг сурталчилгаа явуулж бна.

0  |  0
иргэн (202.179.25.105) 2021 оны 04 сарын 19

Халдвараараа Азид тэргүүлэх болтолоо Иргэд өвчилж Амь насаа алдахад хүргэсэн МАН ЗГ ЕС Оюунэрдэнэ Буруутай

0  |  0
Top