Өнгөрсөн даваа /2021.08.30/ гарагт ХӨСҮТ-өөс өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан тус эмнэлэг дээр "Ковид-19" халдварыг илрүүлэх PCR шинжилгээг тодорхойгүй хугацаанд авахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр “PCR оношлуур гааль дээр саатсан. Хэзээ орж ирэхийг нь мэдэхгүй байна. Тиймээс шинжилгээ авах тодорхой хугацаа хэлж чадахгүй. Оношлуур орж ирэхийг хүлээнэ” гэж ярьсан.
Тэгвэл дээрх асуудалд Гаалийн ерөнхий газраас "Эм, эмийн хэрэгсэл, оношлуурыг Засгийн газрын 2011 оны 73-р тогтоолоор боомт зааж оруулдаг. Өнөөдрийн байдлаар Нисэх, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор гаалийн байгууллагаас шалтгаалж оношлуур саатсан зүйл байхгүй" гэх тайлбарыг өгсөн юм.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-өөс халдварын шинжилгээ авах ажил хэвийн үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Ih hemjeeger uildwelej chadahgu uildwerlee ch chanariin shaardlaga hangaj virusee ilruulj chadahgui manaihan oligtoi yum hiileee yu
Өөрсдийнхөө оношлуурыг яагаад хэрэглэхгүй байгаа юм бээ