Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд халдвар авсан иргэдээ зарлажээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 02

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын фэйсбүүк хуудсанд коронавирусын халдвар авсан иргэдийн нэрийг байршуулж, тухайн өрхөд очихгүй байхыг анхааруулжээ. Мөн Түнэл сумын фэйсбүүк хуудсанд тусгаарлалтад байгаа иргэдийн байршлын зураглалыг оруулж, иргэдийг ойр орчимд зорчихгүй байхыг анхааруулсан байна. Энэ дагуу ХЭҮК коронавирусын халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхаж, нэр төрд нь халдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг хүссэний дагуу аймгийн засаг даргад шаардлага хүргүүлж сахилгын шийтгэл оногдуулжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top