Ковид-19 халдварын өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо сүүлийн долоо хоногт 3000 давах болсон. Хичээл, сургуулийн үйл ажиллагаа нэмэгдсэнтэй холбогдуулан халдварын тоо нэмэгдэж байна. Мөн хөдөө орон нутагт халдвар тархаж байгаа нь найр, хурим их болж байгаатай холбоотой.
Хамгийн сүүлд гэхэд Баянхонгор аймагт найр хийснээс үүдэн нэг дор 39 тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл иржээ. Хүн амын дунд дэлгүүр худалдааны төв, эмийн сан хооронд хөл хөдөлгөөн хамгийн их буюу 154 хувьтай байна Халдварын нөхцөл байдлын талаарх урьдчилсан таамаглалаар нийслэлд ирэх 14 хоногт өдөрт бүртгэгдэх халдварын тоо 900 давах тооцоолол гарсан талаар ЭМЯ-аас мэдээллээ.
Улмаар УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс аймаг, орон нутгийн удирдлагуудад хурим найр зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргах үүрэг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
ХӨСҮТ хуурамч шинжилгээний хариу гаргаж өгснөөс болж Кореан айр манайхаас зорчигч авахаа зогсоож зөвхөн транзит зорчигчийг зөвшөөрсөн. Энэ мэт төрийн албан хаагчдын увайгүй үйлдлээс улс үндэстнээрээ хохирч байна. Эмчилгээнд яаралтай явах хүмүүс хохирч байна
Өнөөдөр хэдэн хүн өвчлөснийг яагаад мэдээлэхгүй байгаа юм бээ, бас л хааж нуугаад эхэллээ, өссөн ч гэсэн ил тод мэдээллээ гээд байдал дээрдэхгүй биз дээ, ямар хурган толгойт нь бас нууцлаад эхлэв, харин ч иргэдийн сонор сэрэмж бүр л дээшилмээр юм