Хоногт ковидоор өвчилсөн 2554 хүн эдгэрлээ

2021 оны 09 сарын 03

 

ЭМЯ-ны өнөөдрийн /2021.09.03/ мэдээллээр өнгөрөгч хоногт ковидоор өвчилсөн 2554 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 16.226 хүн эмчлүүлж байна. Харин гэрийн хяналтад 23.315 хүн байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:

  • Хөнгөн-10.397
  • Хүндэвтэр-4366
  • Хүнд-1180
  • Маш хүнд-283

Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 2439 нь хүүхэд байгаа бол 553 нь жирэмсэн эх байна.

 

Top