Улаанбаатар хотод өнөөдөр явуулын дөрөв, суурин 28 цэгт 50 багийн 241 эмч, ажилтан ажиллаж, 4894 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10.00-15.00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр Covid-19 халдварын эсрэг вакцины эхний тунд 158, хоёр дахь тунд 503, гурав дахь тунд 3529, нийт 4190 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.2 хувь, хоёр дахь тунгийн хамралт 69.7 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2763 (23.2 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 61585 (69.3 хувь), 16-17 насны 24735 (73.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг танилцуулъя.
Сэтгэгдэл ( 0 )