Нью Йоркийн хөрөнгийн биржийн арилжаагаар “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ нэг их наяд ам.долларт хүрчээ.
Даваа гарагт тус компанийн хувьцааны нэгж үнэ есөн хувиар өссөнөөр, зах зээлийн үнэлгээ нь их наядын босгыг давсан байна. АНУ-ын автомашин түрээсийн үйлчилгээ эрхэлдэг “Hertz Global Holdings Inc” компанитай 100 мянган цахилгаан автомашин нийлүүлэх гэрээ байгуулсан нь “Tesla” компанийн хувьцааны үнэ өсөхөд нөлөөлжээ.
Гэсэн хэдий ч тэрбумтан Илон Маскийн тус компани энэ үзүүлэлтээр зах зээл дээр тэргүүлэгч компаниудаас ихээхэн хоцорч байгаа юм. Тухайлбал, “Apple” компанийн зах зээлийн үнэлгээ 2.46 их наяд ам.доллар байдаг бол “Microsoft” компани 2.3 их наяд ам.доллароор үнэлэгддэг аж. Гэхдээ “Tesla” их наяд ам.долларын босгыг богино хугацаанд давснаараа дээд амжилт тогтоожээ. Энэ амжилтад хүрэхийн тулд тус компани нийт 18 жил зарцуулсан байна. “Tesla” компани 2003 оны долоодугаар сарын 1-нд үүсгэн байгуулагджээ.
Сэтгэгдэл ( 0 )