ӨНӨӨДӨР: Редакциуд Хөгжлийн банкны асуудлаар шаардлага хүргүүлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 22

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаарх мэдээллийг хүргэж байна. (2022.03.22)


09:00 цагт МҮХАҮТ-д “Монголын эдийн засгийн чуулган 2022”-ы "Төрийн бүтээмжийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг болно.

09:00 цагт ЦУОШГ-т Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж, тогтоол шийдвэр, дүрэм журам, стандартыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг тодорхойлох цуврал хэлэлцүүлэг төрийн захиргааны байгууллага болон харьяа байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор үргэлжилнэ.

09:00 цагт “Blue Sky” зочид буудалд “Ногоон барилгын материалын тухай ойлголт” уулзалт, семинар болно. Утас: 94588448, 99076229

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МҮСХ-оос ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Захиргааны ерөнхий хууль зөрчиж журам баталсан талаар мэдээлнэ. Утас: 99119636, 88404448

11:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  “Глоб интернэйшнл” ТББ-аас Иргэний нийгмийн орон зайд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт Хэвлэл мэдээллийн редакциуд нэгдэж Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд Хөгжлийн банкны асуудлаар шаардлага хүргүүлнэ.

12:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хөдөлмөрийн үн­дэсний намын нийс­­лэл, дүүргийн төлөөлөгч нар хүүх­­дийн паркийн асууд­­лаар хэвлэлийн хурал хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top