ӨНӨӨДӨР: “Аутизмыг ойлгоё" хандивын арга хэмжээ болно

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 01

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.04.01)


10:00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, Хуульчдын холбооноос нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хууль бус үйлдлийн талаар Монгол Улсын Ерөнхий прокурорт шаардлага хүргүүлэх талаар мэдээлнэ.

11:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Ирээдүйн гялбаа” НҮТББ-аас “Өнөөгийн Монгол Улс дахь нийгмийн сэтгэцийн төлөв байдал, түүнд авах арга хэмжээ” сэдвээр мэдээлнэ.

14:00 цагт МҮМУУХ, Монгол адууны нийгэмлэг, Амьтны эрх хамгаалах нийгэмлэгээс адууг эрлийзжүүлэхийн тулд Монгол азаргыг зэрэмдэглэж байгаа асуудлаар талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлнэ.

14:00 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Японы зурагт хуудас 30 жилийн дараа” үзэсгэлэнгийн нээлт болно.

17:30 цагт “One Event Hall”-д “Аутизмыг ойлгоё - Хандивын үдэш” болно.Утас: 91859191, 99045930

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top