ӨНӨӨДӨР: “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 05

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.04.05)


09:00 цагт “Blue Sky” зочид буудалд “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрх” хэлэлцүүлэг болно.

09:00 цагт Биеийн тамир, спортын салбарын эрдэмтдийн уулзалт болно. 

10:00 цагт Дэлхийн банкнаас хагас жил тутам гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг цахимаар танилцуулна. Утас: 99778587

10:00 цагт "Шангри-Ла" зочид буудалд Америкийн худалдааны танхимаас “Хувийн хэвшилд тулгуурласан өсөлт Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл” сэдэвт уулзалт зохион байгуулна. 

11:00 цагт ЦССҮТ-д “Цусаа бэлэглэх өдөр”-ийг тэмдэглэнэ.

11:00 цагт Монголын үндэсний музейд Монгол Улс, БНАСАУ дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ойд зориулсан “БНАСАУ-ын аугаа удирдагч Ким Ир Сений мэндэлсний 110 жил” үзэсгэлэнгийн нээлт болно.

11:30 цагт МҮЭХ-нд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, иргэдийн цалин хөлсний худалдан авах чадвар буурсантай холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99027019

12:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  Монголын худалдаачдын холбоо ТББ-аас энэ сарын 18-нд Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулах талаар мэдээлнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top