ӨНӨӨДӨР: Монголын циркчдийн хоёрдугаар чуулга уул­залтын талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.04.20)


9:30 цагт ШУА-ийн төв байранд "Эрчим хүчний эх үүсвэр-Альтернатив эрчим хүч" эрдэм шинжилгээний  хурал болно. Утас: 99717977

9:30 цагт “Blue Sky” зочид буудалд “Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” хэлэлцүүлэг болно.

10:00 цагт АТГ-ын гадна иргэн н.Ган-Очир УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан эсэхийг шалгуулахаар АТГ-т нотлох баримт хүлээлгэн өгнө. Утас: 90080559

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын мэр­­­­гэж­­­лийн циркчдийн холбоо­ноос “Монголын циркчдийн хоёрдугаар чуулга уул­залт”-ын талаар мэдээлнэ.

11:00 цагт МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас Төрийн үйлчилгээний 1-3 дугаар зэрэглэлийн цалинтай албан хаагчдын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох байр сууриа танилцуулна. Утас: 95115380

11:30  цагт Гавь­­­яат эдийн за­­сагч Н.Даш­­зэвэг, эдийн засагч Я.Бат­­­­­­­­­­суурь нар “Байрны үнэ, ипоте­­­кийн зээлийн хүүг зохиомлоор өс­­гөж байгаа МИК-иас тат­­­­галзъя” сэд­­вээр "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлнэ.

12:00 цагт Төрийн ордоны баруун хаалганы дэргэд иргэн Г.Хажидмаа “Цалинтай ээж” хөтөлбөр болон одонгийн мөнгийг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ.

15:30 цагт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спорт цогцолборт нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн ХII удаагийн тэмцээний нээлт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top