ӨНӨӨДӨР: Авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах гэрээ хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.04.21)


9:00 цагт ХААИС-д “Хоршоонд суурилсан тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл” төслийн хүрээнд “Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болно.

10:00 цагт МҮХАҮТ-д Аялал жуулчлалын гол чиглэл, олон улс, улсын чанартай авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулна.

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Шадар сайд С.Амарсайхан фейсбүүкт пост бичсэн иргэнийг Мөрдөн байцаах газраар шалгуулахаар өргөдөл өгсөн талаар иргэд мэдээлнэ.

11:00 цагт Офицеруудын ордонд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбар 2030 он хүртэл 27 сая мод тарих талаар мэдээлнэ. Утас: 86094455

11:00 цагт "Шонхор тауэр"-т АН-ын 4/11 мэдээллийн цаг болно. Энэ удаад Америкийн нэгдсэн улс, Оросын Холбооны Улс, Бүгд найрамдах Хятад ард улсад суугаа бүрэн эрхт элчин сайдуудын асуудлаар болон Ардчилсан намын "Үндэсний Бодлогын Хороо" хуралдаж Үндсэн дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан ҮДХ-ны журам, ДоСХ-ны журамд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар, мэдээлэл хүргэнэ. Утас: 91000017

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top