“NEWS” агентлагийн 15 жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн цахим сайтуудын дунд “Хандалтын сэтгүүл зүйгээс Хариуцлагатай сэтгүүл зүй” форумыг АСЕМ вилла хотхоны "Хүн" театрт өнөөдөр /2022.04.29/ зохион байгууллаа.
Форумд цахим хэвлэл мэдээллийн салбарт холбогдох байгууллагуудын төлөөллүүд, холбоод, цахим мэдээллийн 60 орчим сайт, мэргэжлийн холбоод, багш, судлаач, хуульчид оролцсон юм.
Тус форумаар "Сошиал ба сэтгүүл зүй", "Редакцитай сайтуудын үүрэг", "Контентын хулгай ба өмч", "Редакци, улс төрийн үзэл баримтлал", "Хэвлэлийн алба ба Халаасны сайт" гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, цахим сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудлаа ил тод ярилцлаа.
Сэтгэгдэл ( 0 )