ӨНӨӨДӨР: “Хорт хавдраар эндсэн болон хүнд өвчтэй хүүхдүүдийн ээжүүд” ТББ-аас мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 04

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.05.04)


9:00 цагт "Корпорейт Хотел энд Конвеншн Центр"-т "Монголын геологи, хайгуул 2022" XII чуулга уулзалт болно.

10:00 цагт ШУА-ийн ийн Хэл зохиолын хүрээлэнд "Үсэг бичиг өв их эрдэнэ" хурал болно. Утас:99717977

11:00 цагт Гавьяат эдийн засагч, “Грант торнтон аудит” ХХК-ийн ерөнхий захирал Б.Осоргарав “Оюуномин” хот байгуулах, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд таван аймагт ойн зурвас байгуулах талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлнэ.

11:30 цагт Иргэн Г.Хажидмаа Соёлын яаманд “Огцор” шаардлага хүргүүлнэ.

11:30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Хорт хавдраар эндсэн болон хүнд өвчтэй хүүхдүүдийн ээжүүд” ТББ-аас 10 мянган ээжийн гарын үсгийг цуглуулах талаар мэдээлнэ.

15:00 цагт Тусгаар тогтнолын ордонд Монголын Социал Демократ Залуучуудын Холбооны дэргэдэх “Тэрбум мод Эко клуб”-ын нээлт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top