ӨНӨӨДӨР: Замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.05.05)


9:00 цагт "Туушин" зочид буудалд хүүхдүүдийг ирээдүйд хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх зорилготой “Хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн “Харилцан суръя-Хамтдаа бүтээе” үндэсний семинар болно.

11:00 цагт "Шонхор тауэр"-т АН-ын 4/11 хэвлэлийн хурал болно.

12:00 цагт “ДЦС-3” ТӨХК-ийн зүүн талбайд Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэх төслийн хүрээнд 2022 онд хийх ажлыг танилцуулна. Утас: 99127866

12:00 цагт ТЦА-нд тус албаны Замын цагдаагийн газар, Мөрдөн шалгах газар, Урьдчилан сэргийлэх хэлтсээс замын хөдөлгөөний нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчил осол хэргийн шалтгаан нөхцөлийн талаар мэдээлнэ.

12:00 цагт Сүхбаатарын талбайд "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" тайван жагсаал болно.

14:00 цагт МУИС-ийн Номын санд ЭЕШ өгөх сурагчдад зориулсан 10 хичээлийн контентыг танилцуулна. Утас: 99002019

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top