ӨНӨӨДӨР: “Төрийн албаны ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.05.24)


9:00 цагт Сангийн яамны хурлын танхимд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон Төрийн албаны зөвлөл хамтран “Төрийн албаны ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулна.

11:30 цагт “Улаанбаатар дахь Русский Дом”-д Оросын нэрт зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дулаачдын XI удаагийн уралдаанд оролцсон Б.Дэлгэрбаяр тэргүүтэй уран бүтээлч нар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын Урчуудын эвлэлийн 80 жилийн ойд зориулсан "Репиний академийн шадар 3" тусгай үзэсгэлэнгийн талаар Монгол арт галерейн гүйцэтгэх захирал П.Батжав болон урлаг судлаач нар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт БЗД-ийн 26-р хорооны явган хүний замыг шинэчлэх, засварлах ажлын талаар "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр холбогдох албаныхан мэдээлэл өгнө. Холбогдох утас: 99037310, 86150048

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top