ӨНӨӨДӨР: Монголын циркчдийн нэгдсэн холбооноос мэдэгдэл хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 25

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.05.25)


9:30 цагт МҮХАҮТ-д “Бизнесийг дэмжихэд төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгаж, үр нөлөөг дээшлүүлэх нь" уулзалт болно.

9:40 цагт “Монголын Хөрөнгийн Бирж”-ийн байранд тус бирж болон Санхүү, эдийн засгийн их сургуулийн удирдлагууд дунд хугацааны Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 6726 дахь удаагийн үнэт цаасны арилжааны цан цохино. Утас: 88228171, 11313747

11:00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д Монголын циркчдийн нэгдсэн холбоо ТББ-аас мэдэгдэл хийнэ.

12:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Нийслэлийн 61 дугаар сургуулийн захирал А.Мөнхчимэг хорт хавдартай сурагч Г.Энх-Учрал  охинд 200 сая төгрөг хандивласан талаар охины ар гэрээс хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Багабаян”-д байрлах төгөлд Цагдаагийн ерөнхий газар, Монголын мэргэжлийн автомашин сонирхогчдын холбоо хамтран “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарина.

13:00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө Нийслэлийн АН-аас "Амаа нээх эрх чөлөөг олго!  Дарангуйлагчид огцор!" эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна.

16:00 цагт Монгол арт галерейд “Репиний академийн Шадар 3” тусгай үзэсгэлэнгийн нээлт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top