ӨНӨӨДӨР: “Музей ба хүүхдүүд” өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.05.30)


9:30 цагт УБТЗ-ын Соёлын ордонд “Ажлын байранд эерэг хандлага түгээе” зорилтод аяны хүрээнд Эрүүгийн цагдаагийн тасгаас хүндэтгэл ёслол зохион байгуулна. Утас: 91399149

10:00 цагт Сүхбаатарын талбай орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт шаардлага хүргүүлж, тайван жагсаал зохион байгуулна. Утас: 99051075, 89780042 

11:30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд иргэн Д.Даваадорж 12 хүртэлх насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдлын тухай болон “Positive networks” төслийн талаар мэдээлнэ.

12:00 цагт Чойжин ламын сүм музейд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлд түүх, соёлын өвийг таниулан сурталчлах зорилготой “Музей ба хүүхдүүд” өдөрлөг болно.

12:00 цагт Зариг.мн болон дэмжигч байгууллагууд хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх "Тавхан хором хүлээе" төсөл амжилттай хэрэгжсэн талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлнэ.

12:00 цагт Хангарди ордонд нийслэлээс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулах ёслолын талаар мэдээлнэ. Утас: 99763656, 99036263

12:30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд эх, үрсийн баярыг тохиолдуулан “Монгол хурандаа нийгэмлэг”-ээс эмэгтэй цэргийн алба хаагчид болон хүүхдүүдэд зориулсан хүндэтгэлийн ёслол зохион байгуулах талаар мэдээлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top