ӨНӨӨДӨР: Хорт хавдартай хүүхдүүдийн ээжүүд НҮБ-д гомдол гаргах талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар хүргэж байна. (2022.06.02)


10:00 цагт “Blue Sky” зочид буудалд “Малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын талаарх зан үйл” судалгааны нээлт болно.

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хорт хавдартай хүүхдүүдийн ээжүүд НҮБ-д албан ёсоор гомдол гаргах болсон талаараа мэдээлнэ.

11:30 цагт МҮХАҮТ-д Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болно. Утас: 91000017

11:40 цагт “Интерном” номын дэлгүүрийн төв салбарт Отгонтэнгэр их сургуулийн багш нарын орчуулсан Энэтхэгийн зохиолч Наяантра Сахагалын "Индра Ганди-Захирах Зөн" номын нээлт болно.

11:40 цагт Баянгол дүүргийн ЗТДГ-ын хажууд тус дүүргийн Прокурорын газар шинэ байрны нээлт болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.45) 2022 оны 06 сарын 02

Хүүхдүүд хорт хавдартай байгаа нь Эмээлтийн хорт бодис, махны үйлдвэр нэртэй аймшигтай зандалчин гэмт хэрэгтнүүдээс болсон

0  |  0
Top