ӨНӨӨДӨР: ОХУ-ын бизнесийн төлөөлөл оролцсон форум болно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.06.08)


10.00 цагт: “Туушин” зочид буудалд ОХУ-ын Красноярск мужийн бизнесийн төлөөлөл оролцсон “Бизнес форум” болно.

11:00 цагт: Гандантэгчэнлин хийдэд БНЭУ-аас Бурхан Багшийн Их Дүйчэн өдрөөр Бурхан багшийн их эрдэнийн ринсрэл /чандар/-ыг Монгол Улсад залж байгаатай холбогдуулан мэдээлэл өгөх хэвлэлийн бага хуралтай. Утас: 88048481, 99113764.

11:30 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-аас “Монгол Улсын улс хоо­рондын импортын ачаа тээв­рийн цаг үеийн нөхцөл бай­дал, Улаанбаатар дахь чингэлгийн бөөгнөрөл ба тулгамд­­сан асуудал болон нэмэлт зардлын талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамир­­­чин Э.Цэндбаатар нар өн­­дөр бооцоот халз тулааныхаа талаар мэдээлнэ.

12:30 цагт: Сүхбаатар дүүргийн IV хорооны нутаг дахь да­хин тө­лөв­лөлтийн барил­гын давхрыг нэмж хууль бу­ссаар зөвшөөрөл олгосонтой холбогдуулан оршин суугчид нь суулт хийж, төв за­мыг хаах болсон талаар мэдээлнэ.

13:00 цагт: Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, намын жаг­­­­­саалтаар УИХ-ын гишүүнийг сонгохоор санаархаж буйг эсэргүүцсэн иргэд хэвлэлийн бага хурал хийнэ.

14:00 цагт: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн хэрэгжилтэд УИХ-ын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн дагуу хяналт шинжилгээ хийсэн тайлангийн хүрээнд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүд АТГ-т ажиллана.

15:00 цагт: Улаанбаатар дахь “Русский дом”-ийн хэвлэл мэдээллийн “Байкал” төвд Красноярск мужийн Амбан захирагч А.В.Уссын оролцсон хэвлэлийн хурал болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top