ӨНӨӨДӨР: "Хүүхдийн илүүдэл жин ба таргалалтаас сэргийлэх нь" хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 09

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.06.09)


9:00 цагт ГХЯ-нд Монгол Улс Цөмийн зэвсэггүй статусаа зарласны түүхт 30 жилийн ойн хүрээнд “Цөмийн зэвсэггүй бүсүүд: Ач холбогдол, сорилтууд, хэтийн төлөв” олон улсын хурал болно.

9:00 цагт “Blue Sky” зочид буудалд "Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг хамтдаа" нөлөөллийн уулзалт болно. Утас: 88093533

10:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй төслийн хүрээнд сэтгүүлч, иргэний нийгмийн идэвхтнүүд хамтран хэрэгжүүлсэн 10 санаачилгыг танилцуулна.

10:00 цагт “Туушин” зочид буудалд "Хүүхдийн илүүдэл жин ба таргалалтаас сэргийлэх нь" хэлэлцүүлэг болно. Утас: 88107411

11:00 цагт "Шонхор тауэр"-т Ардчилсан намын 4/11 Мэдээллийн цаг болно. Утас: 91000017

12:00 цагт “Интерном” номын дэлгүүрт “Баяншарга” сонин, bayansharga.mn сайтын эрхлэгч Л.Борын хариуцлагагүй уул уурхайг халж, газар дэлхий, уул усаа хамгаалах тэмцлийн түүхээ хураангуйлсан “Шаргын уулаа хамгаалан тэмцсэн минь учиртай” номын нээлт болно.

15.00 цагт “Norphey Art Galerei”-д зураач Я. Булганы “Таталбар зургийн мастер класс” үзэсгэлэнгийн нээлт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top