ӨНӨӨДӨР: "Модон эдлэл: Монгол авдар" тусгай үзэсгэлэн нээнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.06.13)


11:00 цагт  “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын балетын хөгжлийн сангаас Олон улсын балетын 2-р уралдааны талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд дахин төлөвлөлтийн ажлыг улс төржүүлж, иргэдийг хохироож байгаа асуудлаар Сүхбаатар дүүргийн 4-р хорооны оршин суугчид болон төсөл хэрэгжүүлэгч компаниас мэдээлэл хийнэ. Утас: 9111-3500

11:30 цагт Баянхонгор аймгийн иргэн н.Мөнхтогоо, н.Мөнх-Эрдэнэ нараас эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж олгойн хагалгаа хийлгэсэн хүүхэд маш хүнд байдалтай 3 жил болж байгаа тухай, Баянхонгор аймагт хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар  “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

11:30 цагт “Хөх Монголын үр сад орших уу, эс орших уу” сэдвээр “Оройн дээд эрдэм, мандал, хангал, номын сахиут өргөө” ТББ-аас "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

11:40 цагт Монголын Үндэсний музейд "Модон эдлэл: Монгол авдар" тусгай үзэсгэлэн нээлтээ хийнэ. 

12:00 цагт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ЦЕГ, НЭМҮТ, МХЕГ, ОБЕГ-ийн хамтарсан баг "Нэгдүгээрт хүүхэд" хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээ сэдвээр  “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top