ӨНӨӨДӨР: Монголын Олон Улсын балетын II уралдааны ГАЛА тоглолт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.06.15)


8:30 цагт АН-аас СЕХ-ны гадна талбайд орон нутгийн нөхөн болон дахин сонгуулийг шударга зохион байгуулахыг шаардаж жагсаал зохион байгуулна. Мөн Булган, Завхан аймгуудад дахин сонгууль явагдах боломжгүй болж, тухайн цагт шүүх хурал болж буй талаар нэр дэвшигчид мэдээлэл өгнө.

10:30 цагт АТГ-ын гадна Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар хэвлэлийн хурал хийнэ.

10:30 цагт ГХЯ-нд “Бакула Ринбүүчи” сэдэвт шуудангийн маркийн нээлт болно.

11:30 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2022 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар татагдсан хугацаат цэргийн алба хаагчдын "Цэргийн тангараг" өргөх ёслол болно. Утас: 99952822, 99731771

11:30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Нутгаа зорин баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл гүйсэн монгол морьдын талаар “Монголын эрийн гурван наадам-Их шүтээн” ТББ, “Биг блью фловер- ХХК-иас хэвлэлийн хурал хийнэ.

18:00 цагт "Тэнгис" кино театрт "Америкийн баримтат кино өдрүүд"-ийн хүрээнд "Жозеф Пулитцер: Ард түмний дуу хоолой" киног толилуулна.

18:00 цагт Монголын Олон Улсын балетын 2 дугаар уралдааны ГАЛА тоглолт УДБЭТ-т болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top