ӨНӨӨДӨР: "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аяны нээлт болно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 20

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.06.20)


9:00 цагт МУИС-ийн Номын санд “Оновчлол, симуляци, оновчтой удирдлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 89222858

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Баянзүрх дүүргийн иргэд улсын төсөвт хөрөнгийг нь тусгасан замын бүтээн байгуулалтыг энэ зун дуусгах хүсэлтийнхээ талаар мэдээлнэ.

11:00 цагт Хоёрдугаар төрөх эмнэлэгийн гадна иргэн О.Энхмаа эмнэлгийн шинэ барилгын ажлыг эхлүүлэх шаардлагыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод хүргүүлнэ. Утас:99748016, 88824051 

12:00 цагт СТӨ-нд Онцгой байдлын байгууллагын 18 жилийн ойн баярын ёслол болно. Утас:88249813, 86150069

13:00 цагт Хүй 7 худаг явах замд зам тээврийн гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилготой "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ"  нэгдсэн аяны нээлт болно. Утас: 89114447, 93021200

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top