О.Хэрлэн: Хүүхдийн төлөө фондод хандсан ч МӨНГӨ ӨГӨХ ХУУЛЬГҮЙ гэсэн

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

Zindaa.mn өмнө нь Турк улсад чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор эмчилгээ хийлгэж буй Х.Эрхэс хүүгийн талаар түүний аав О.Хэрлэнтэй холбогдож, мэдээлэл хүргэсэн билээ. 

Хүүг дахин эмнэлэгтээ хэвтэж, эмчилгээ хийлгэж эхэлсэн гэх мэдээллийн дагуу түүнтэй холбогдож, биеийн байдал, эмчилгээний зардал, явцын талаар тодрууллаа. 

Хүүгийн эмчилгээнд 450 сая төгрөг шаардлагатай. Үүнээс одоогийн байдлаар 308 сая төгрөг бүрдэж, урьдчилгаа төлбөрөө төлсөн учир Х.Эрхэс хүү эргээд эмнэлэгт хэвтэж, хагалгаандаа бэлдэж эхэлжээ.

Дөрөв хоногийн дараа донор болох дүү нь эмнэлэгт хэвтэх аж. 

Сайн мэдээ дуулгахад, Хүүхдийн төлөөх Олон улсын байгууллага Х.Эрхэс хүүгийн эмчилгээний төлбөрт 10,000$-ын дэмжлэг үзүүлэхээр болжээ. Харин Монголын "Хүүхдийн төлөө фонд" руу тэд хандсан ч "Мөнгө гаргах хууль байхгүй" учир хөнгөлөлт үзүүлэх боломжгүй гэх тайлбар өгсөн байна.

Хүүгийн аав О.Хэрлэнгээс эмчилгээний зардал хэрхэн бүрдэж байгаа талаар тодруулахад "Хүүд минь тусалж, хандив өргөж байгаа монгол түмэндээ маш их баярлаж байна. Цахим орчинд SaveErkhes гэж бичиж давалгаалснаар маш олон хүнд мэдээлэл хүрчээ. 

Хүүгийн хэвтэж байгаа эмнэлгийн зүгээс Хүүхдийн төлөө ажилладаг олон улсын байгууллагад өөрсдөө хандаж, бидэнд эмчилгээний төлбөрийн 10.000$-ийг тус байгууллагаас хандивлахаар болсон байна. Эмнэлэг маань бидэнд энэ боломжийг нээж өгч, тусаллаа. Одоо нийт 308 сая төгрөг цуглаад байна. 142 сая төгрөг дутуу үлдсэн гэсэн үг. Ямартай ч ард түмнийхээ буянаар хүүгээ эмнэлэг бараадуулж чадлаа. Эмчилгээгээ үргэлжлүүлж байна. 

Монголын "Хүүхдийн төлөө фонд" гэх байгууллагад хандсан ч миний хүү шиг гадаадад эмчлүүлэх шаардлагатай хүүхдэд мөнгө өгөх хууль байхгүй гэсэн. 

Монголын үрсэд минь тохиолдох энэ хүнд өвчин Монголын төрд хамаагүй юм байна гэж би ойлгосон. Улстөрчид бидний сайн сайхны төлөө гэж ярьж, УИХ-д очдог. Тэгсэн хэрнээ төрд гарсан хойноо хавдар Монголд эмчлэгдэх боломжгүй болтол нь амьдруулж байгаа нь эмгэнэлтэй байна" гэлээ. 

Х.Эрхэс хүүгийн хагалгааны төлбөрт хандив өгөх данс: 5376143218 -У.Солонго (Хүүгийн ээж)

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ecee(73.25.114.116) 2022 оны 06 сарын 22

Mungi uguhgu baih huuli baigaa uimuu.

0  |  0
Зочин(192.82.90.87) 2022 оны 06 сарын 22

Эрлийзүүд бол нэг нь хандив өгсөн дуулддаггүй. Элбэгдорж, Баярцогт, Энхсайхан, сахал Эрдэнэбидэг, М.Энхболд гээд эолийзүүдийг Монголын ард түмэн ялгаварлан гадуурхалгүй албан тушаалд ажиллуулсан ч төрөөс тэрбумтан болсон энэ хэд ганц өвчтэй хүүхдэд ганц төгрөг хандивласангүй. Монгол бус хүмүүс ийм л байгаа юм.

1  |  0
зочин(124.158.69.96) 2022 оны 06 сарын 22

Увсынхан нэг бөхөө түрүүлүүлэхийн тулд 800 сая төгрөг цуглуулж хахууль өгч байдаг хүмүүс Дорлигжав прокурор байхдаа ийм явдал болсон билээ.Энэ бөхчүүд өчнөөнөөр шагнал авдаг нэг ч хүний алгыг дээш нь харуулж байгаа дуулдсангүй.Лам нар харин сүүлийн үед хаа нэггэр өглөө гэх юм дуулддаг Урлагийн одуудаас цөөн хэдэн нь бүр сайн,ерөнхийдөө их харамч хүмүүс биш гайгүй.Харин энгийн иргэд бие биендээ хандив өгч тусалдаг уламжлал бий.Эрхэст 142 саяыг нь олж өгөхийг уриалж би эхэлж хандив өглөө

1  |  0
zochin(106.154.129.143) 2022 оны 06 сарын 21

nuguu od buh yu yu bilee aguu gunchan uls ard tumen hund ulsad tusalj handviin toglolt hj uls ornii hund ued od geed bdag suguud tusalj bgaach ter bold genuu ter zaluu uls bj nud jihee neej yadarsan negend tuslaach Mgl od nar hun chanar muutai amin huvaa bodhoos thaachgui

0  |  0
Зочин(73.98.239.212) 2022 оны 06 сарын 22

Өнгөрсөн жил бүх одод чуулж сүртэй тоглолт хийж өчнөөн тэрбум төгрөг ард түмнээс босгож хандив цуглуулсан биш бил үү? Тэгээд яг гаргах ёстой хүнд нь гаргаж өгөхгүй гэхээр тэр мөнгө хаашаа орж хэнд зарцуулагдав аа??? Ёстой мэдмээр санагдчихлаа.

3  |  0
Top