ӨНӨӨДӨР: "Монгол-Вьетнамын бизнес форум" болно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.06.22)


9:40 цагт Сүхбаатарын талбайд иргэн Ж.Мөрөндэлгэр "Нэг сэтгэл-21 аймаг" хүмүүнлэгийн аян өрнүүлж, 21 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр хандивлахаар хөдөлнө.

10:30 цагт Монголбанкны Г байранд Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал болно. Утас: 88033696

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд "NoDoubleStan­­­­dard" иргэдийн хөдөл­­­­­­гөө­­­­­­­­­нөөс “Үндэсний га­­­­­шууд­­­­лын өдөр хоёр дахь жил­­дээ” сэд­­­­­­­­вээр хэв­­лэ­­­лийн хурал хийнэ.

11:30 цагт Үндэсний аюулгүй байдлын сан, Тусгаар тогтнол хөдөлгөөнөөс УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлэх талаараа Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлнэ.

12:00 цагт Сүхбаатарын талбайд иргэн Г.Ган-Очир авилгын хэргийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 90080559

12:30 цагт Монголын үнэт металлын үндэсний холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох “Монгол дархан-2022” үзэсгэлэнгийн талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлнэ.

13:30 цагт МҮХАҮТ-д "Монгол-Вьетнамын бизнес форум" болно.

15:00 цагт МУИС-ийн номын санд доктор Роберт Зубрины Ангараг гарагийн талаар баримт, нотолгоо, судалгаанд үндэслэн бичсэн “The Case for Mars” номын нээлт болно.

20:00 цагт Богд хааны ордон музейд уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваажаргал нарын "H.M HOME" үзэсгэлэнгийн нээлт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top