ӨНӨӨДӨР: "Монгол гоёл" өдөрлөг болно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 27

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.06.27)


10:00 цагт "Корпорейт хотел энд Конвеншн центр"-т "Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөн болно.

10:00 цагт "Blue Sky" зочид буудалд “Уул уурхайн бэлтгэн нийлүүлэлтэд жижиг, дунд үйлдвэрийн оролцоо”  хэлэлцүүлэг болно.

10:00 цагт Баянгол дүүргийн ЗДТГ-ын гадна тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд жагсаал зохион байгуулж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцрохыг шаардана. Утас: 99182536

11:30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн ажилчдын цалин хөлсийг нэмэх талаар мэдээлнэ.

14:00 цагт Сүхбаатарын талбайд "Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022" үзэсгэлэн худалдааны хүрээнд "Монгол гоёл" өдөрлөг болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top