Х.Бэхбат: Хууль бусаар ан агнасан гадаадын 7 иргэнийг илрүүлсэн

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 10

Гадаадын иргэн, харьяатын газраас хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан гадаадын иргэдийн асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат өнөөдөр мэдээлэл өглөө. Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газраас “NINS” ХХК, “Ахлан” ХХК зэрэг нэр бүхий аж ахуй, нэгж байгууллагын урилгаар Монгол Улсад түр ирэгч ангиллын визээр ирсэн зарим улсын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж, төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд зөвшөөрөлгүйгээр зорчсон, зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан зөрчлийг илрүүлэн шалгаж, гэмт хэргийг шинжтэй үйлдлийг таслан зогсоохоор хуулийн байгууллагад шилжүүллээ. Мөн тухайн иргэд нь галт зэвсгийг хууль бус аргаар худалдан авч, эзэмшиж, ашиглаж байсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон байна.

Иймд хууль тогтоомж зөрчиж, дээрх төрлийн хууль бус үйл ажиллагаа явуулсан гадаадын иргэдийг Монгол Улсаас албадан гаргах, дахин нэвтрүүлэхгүй байх, үүнийг нь дэмжсэн аж ахуйн нэгж, байгууллагуудын виз, зөвшөөрлийн хүсэлтэд татгалзах, олголтод хязгаарлалт тавих бодлого барьж ажиллахыг Гадаадын иргэн, харьяатын газраас анхаарууллаа.

Гадаадын иргэн, харьяатын газар Монгол Улсад хуулийн дагуу ажиллаж амьдарч буй гадаадын иргэдэд хүндрэл чирэгдэлгүй төрийн үйлчилгээ үзүүлэх, гадаадын хөрөнгө оруулагч, жуулчдыг татах чиглэлд анхаарч гадаадын иргэдийн зорчих таатай нөхцлийг бүрдүүлж буй. Харин цаашид хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйл гаргасан гадаадын иргэд, уригч иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад хуулийн хариуцлага хүлээлгэж, хатуу тэмцэхээ илэрхийлсэн юм.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.187.243) 2022 оны 08 сарын 13

zahialj alna shuu aluuba alna shu aldags huu

0  |  0
zochin(66.181.187.243) 2022 оны 08 сарын 13

chi mini ohin aldag shuu aluulan shuu

0  |  0
DR. ADITYA(197.211.63.48) 2022 оны 08 сарын 13

Сэтгэгдэл : Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GM

0  |  0
zochin(192.82.84.155) 2022 оны 08 сарын 13

baga hangai guigal and huchin buleg humuus gargad abche

0  |  0
zochin(192.82.84.155) 2022 оны 08 сарын 13

ene bohir ajil hieged olon humus shorond baga hangaid sugal

0  |  0
Top