ӨНӨӨДӨР: Мэргэжлийн хяналтын байгууллага махны экспортын бэлтгэл ажлыг шалгана

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 26

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.08.26)


8:30 цагт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд “The Ulaanbaatar International Congress of Endocrinology and Diabetes 2022” олон улсын хурал болно.

8:30 цагт Монгол-Солонгосын Политехник коллежийн хурлын танхимд мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, хувийн хэвшлийн оролцоо, хөдөлмөрийн зах зээл, шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулсан мэргэжилтэй ажилтан бэлтгэх зөвлөлдөх уулзалт болно.

10:00 цагт “Мишээл экспо” төвд "ТУРК ЭКСПО-2022" үзэсгэлэн худалдаа эхэлнэ. Утас: 70100919, 99990764, 91040303

10:00 цагт Мэргэжлийн хяналтын байгууллагаас ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаж, мах экспортлох боломжтой болсон 11 аж ахуйн нэгжийн үйлдвэрийн лацыг авч, экспортын бэлтгэл ажилд хяналт тавина. Утас: 91989890

10:00 цагт Энэтхэгийн Ченнай хотод болсон дэлхийн шатрын олимпиадад амжилттай оролцсон баг тамирчдыг Спортын төв ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ.

10:30 цагт ОХУ-д болсон “Азийн хүүхдүүд-2022” наадамд өндөр амжилт үзүүлсэн баг тамирчдыг хүлээн авч, шагнал гардуулах ёслол болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top