ӨНӨӨДӨР: Ачаа, тээврийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.09.14)


10:00 цагт Монголын үндэсний музейд "Өнөр бүл" хүүхдийн төвийн сурагчдын “Сэтгэлээс минь ургасан миний бүтээл" уран зураг, бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болно.

10:00 цагт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу РЦНК-ийн урд талд ногоон байгууламж сүйтгэж буйг эсэргүүцэж оршин суугчид хэвлэлийн хурал хийнэ. Утас: 91185745

11:00 цагт УБТЗ-ын Удирдах газарт тус байгууллагаас ачаа тээврийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ. Утас:99091674, 86114818

12:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д оюутнуудын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар оюутнууд хэвлэлийн хурал хийнэ.

14:00 цагт "Корпорэйт" зочид буудалд "Олон улсын хэвлэл мэдээлэлтэй түншлэх боломж" сэдэвт редакторуудын зөвлөлдөх уулзалт болно. Уулзалт 16:30 цаг хүртэл үргэлжилнэ. Утас: 99074459

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top