ӨНӨӨДӨР: Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд амжилттай хийсэн талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.09.15)


9:00 цагт Улаанбаатар зочид буудалд Монгол Улсын Шинжлэх ухааны анхны төв байгууллага болох Судар бичгийн хүрээлэнд орчин цагийн Газарзүйн шинжлэх ухаан үүссэний 98 жил, Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсаны 60 жил, Геоэкологийн хүрээлэн байгуулагдсаны 25 жилийн хурал болно. Утас: 88007709, 99717977

9:00 цагт МҮХАҮТ-д "Эрчим хүчний шилжилт ба тогтвортой хөгжил" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99127866

9:00 цагт "Кемпински" зочид буудалд "Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 89647777

9:00 цагт "The Corporate convention centre"-д Монголын дүрс оношилгооны эмч нарын 27 дахь удаагийн үндэсний чуулган болно. Утас: 93116060

10:00 цагт МҮХАҮТ-д "Монгол-Вьетнамын Бизнес уулзалт" болно.

10:00 цагт Тусгаар тогтнолын ордонд жендерийн эрх тэгш байдлын “Оролцъё, төлөөлье" удирдах ажилтны хэлэлцүүлэг болно.

11:00 цагт Сүхбаатарын талбайд АН-ын гишүүд тус намын залуучуудын холбооны талаар мэдэгдэл хийж, "Шонхор тауэр"-т очиж, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд шаардлага хүргүүлнэ.

11:00 цагт "Шонхор Тауэр"-т АН-ын 4/11 мэдээллийн цаг болно. Утас: 91000017

12:00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны төвийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нэвтрүүлж Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний тооноос хасах болсон талаар мэдээлнэ. Утас: 91118403, 93116060

14:00 цагт "UB Grand" зочид буудалд Геронтологийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас “Номхон далайн баруун бүсийн эрүүл насжилтын арван жилийн төлөвлөгөө”-г танилцуулах болон настанд ээлтэй нийгмийг бий болгоход салбар дундын оролцоог нэмэгдүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 85906688, 93163554

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top